Dark Light
Нийгэм | 2025-02-23

БЗД-Т ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн чиглэлийн 17 байгууллага, 78 төрийн байгууллага, 52 сургууль, 61 цэцэрлэг, 330 СӨХ, хувийн хэвшлийн 2762 байгууллага болон 8404 иргэн их цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож байна. Үүний үр дүнд нийт 294,302 мкв талбайгаас 1260 тонн хог хаягдлыг цэвэрлэж, гэр хорооллын есөн цэгт үүссэн үүсмэл хогийг устган, ачиж тээвэрлээд байна.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний дагуу байрлах 289 ширхэг гэрэлтүүлгийн шонг угааж, засварлах ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үргэлжлэх бөгөөд гуу жалга, гүүрний орчны хог хаягдлыг цэвэрлэхээс гадна хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгалын газруудыг зориулалтын бодисоор угааж, ариутгах ажил хийгдэх юм.

Иймд иргэд, оршин суугчид та бүхэн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хариуцлагатай байхыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00