Цахим мөрийтэй тоглоомын эсрэг тэмцэл эрчимжиж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сошиал хуудсандаа мэдээллэв. Үүрэн телефоны операторуудтай хамтран 1xbet болон бусад мөрийтэй тоглоомын утасны дугаар verify хийдэг үйл ажиллагааг зогсооно.
- Арилжааны банкуудтай хамтран хууль бус цэнэглэлт, таталт хийдэг дансыг царцаана.
-Урлаг, спортын одод, influencer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг таслан зогсооно.
-META-тай хамтран цахим мөрийтэй тоглоомын хаяг, группүүдийг хаана.
Холбогдох хуулийн шинэчлэлийг идэвхжүүлнэ.
Энэ бол зөвхөн эхлэл! Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх нь үндэстэн дамнасан томоохон бүлэглэлүүдтэй хийж буй тэмцэл юм.