Dark Light
Нийгэм | 2025-02-24

РАДИО СТАНЦЫН БАГЦ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК 2017 оноос гамшигтай тэмцэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдөр хамтын ажиллагааны хүрээнд Оюутолгой ХХК-ийн зүгээс нийт 230 гаруй сая төгрөгийн өртөг бүхий "Barret 4090" загварын богино долгионы радио станцын багц тоног төхөөрөмжийг хандиваар хүлээлгэн өглөө. 

Тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Оюутолгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй байдал байгаль орчны асуудал эрхэлсэн Ерөнхий менежер Филип Абрахам нар оролцсон юм.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян "Улаанбаатар хотод цахилгаан соронзон долгионы нягтаршил, орчны нөлөөлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, радио долгион тархахад саад учруулснаар холбоо тогтоох холын зайг багасгаж байна. Харин та бүхний тусламж дэмжлэгтэйгээр одоо холын холбоо зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлж байгаад баяртай байна" хэмээн онцолсон юм. 

 Энэхүү богино долгионы радио холбооны сүлжээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайг бүрэн бүрхдэг бөгөөд сүлжээгүй, алслагдсан бүс нутгаас холын холбоо зохион байгуулж, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй юм. Уг төхөөрөмжийг Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд Иргэний хамгаалалтын байгууллагын үеэс өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээ багаас гадна өртөг, урсгал зардал багатай цорын ганц холбооны хэрэгсэл юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00