Dark Light
Нийгэм | 2025-02-24

САР ШИНИЙН ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁС

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга)-аа чимэглэсэн идээг хэлдэг. Бага идээ гэдэг нь багашаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богт дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будаан шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг. Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас илүү эрхэмлэдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээ засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00