Dark Light
Нийгэм | 2025-02-25

ХОНЬ: ХАЙР СЭТГЭЛИЙН ХАРИЛЦААНДАА ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хайр сэтгэлийн харилцаандаа эргэлзэх хэрэггүй. Шинэхэн хосууд цаашид гэр бүл зохиох төлөвлөгөөгөө амьдрал дээр хэрэгжүүлнэ. Хайр халамжаа бодит болгох асуудалтай тулгарна. Түргэн ааш, уур хилэн таагүй уур амьсгал үүсгэж магадгүй. Та аль болох тайван байхыг хичээ. Та хүссэн орчноо өөрөө идэвх санаачилгатай байвал бүрдүүлж чадна.

Үхэр: Гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотнын хүндээ хоёр нүүр бүү гарга. Мөн өөрийн хүлээх ёстой үүргээс бүү зайлсхий. Энэ өдөр дарга удирдлагатайгаа харилцахдаа зөв зарчимтай байхыг чухалчил. Дуусаагүй ажлынхаа талаар нуулгүй үнэн зөв мэдээллийг өг. Худал мэдээлэл тархахаас болгоомжил.

Ихэр: Хайр сэтгэлийн харилцаанд эргэлзээ үүснэ. Танд энэхүү нөхцөл байдлыг хэвийн болгохын тулд өөрийн зүгээс түрүүлж буулт хийх хэрэгтэй байх. Гэр орны ажилд санаа тавих шаардлага гарна. Одоогийн орлогын боломжоо тооцоолж амьдралын нөхцөл байдлаа сайжруул. Хамтран ажиллах харилцаа холбоо сайжирна. Мөн ажил хэргийн түншлэл амжилттай байна.

Мэлхий: Эрч хүчээ бүтэн өдрийн турш гамнах хэрэгтэй. Ядрах эсвэл өлсөх нь биед муугаар нөлөөлнө. Энэ цаг үед таны санхүүгийн байдал сайн тал руу эргэх боломж гарна. Мөн түр хойшлуулсан ажил хэргээ эхлүүлэх боломж гарна. Гаднын нөлөөнд хэт авталгүй өөрийн дотоод мэдрэмжээ сайн сонс.

Арслан: Ойлгомжгүй нөхцөл байдлаас болж ажлын ачаалал их байна. Ямар нэг шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин шалгаж нягтал. Ийм үед та чухал зүйлийг ганцаараа шийдэх хэрэггүй. Ганцаарчилсан тоглолт хамт ажиллагсдыг таагүй уур амьсгалд оруулах магадлалтай. Ажил хэргийн уулзалт, албаны чухал баримт бичиг боловсруулах ажил таныг хүлээж байна. Анхаарлаа сарниулбал алдаа гаргана.

Охин: Тэвчээртэй бай. Өвөрмөц шинэ санал ирэх магадлалтай. Санамсаргүй байдлаар алдаа гаргахаас сэргийл. Сэтгэл зүй тогтворгүй байвал эрүүл мэнд муудах шалтгаан болно. Нойргүйдлээс эсвэл хэт сандарсан байдалд орох зэргээс сэргийл. Дархлаагаа дэмжин, сайтар амарч бай

Жинлүүр: Танд нарийн мэдрэмж, эв зүй дутагдах өдөр. Иймээс аль болох биеэ барь. Гэнэтийн тооцоолоогүй бэрхшээл гарч ирнэ. Зөв үзэл бодолтой, нийтэч зантай байвал эргэн тойрны хүмүүсийн танд хандах хадлагыг эерэг болгох боломжтой. Зарим хүндрэлтэй асуудалд цаг алдалгүй анхаарал хандуул. Харин хайр сэтгэлийн асуудалдаа хэт эмзэг хандах хэрэггүй. Ганц бие хүмүүс хамтран амьдрах хүнээ зөв сонго.

Хилэнц: Маш их ачаалалтай өдөр. Гэхдээ ерөнхийдөө ажил хэрэг бүтэмжтэй байна. Аливаад түргэн зан гаргалгүй, буруу зүйлд уруу татагдалгүй байхад ажил хэрэг жигдхэн явагдана. Орчин тойрныхоо хүмүүстэй харьцаагаа сайжруул. Өөрийн хийж байгаа зүйлүүдийг шүүмжлэх үед эсэргүүцэл үзүүлэх хэрэггүй. Сайтар тунгаан бодож үз. Яарсан шийдвэр бүү гарга.

Нум: Бүхнийг бусдаас түрүүлж шийдэх гэж яарч оролдох хэрэггүй. Хүмүүсийн хэлснээс өөрт чухал гэснийг тусгаж авах хэрэгтэй. Хэрэв маргаантай асуудал гарвал таны толгойд олон төрлийн санаа эргэлдэх болно. Хэрэгтэй зөвлөгөө автал аливаа уулзалт хэлэлцээрээ түр зогсоох хэрэгтэй. Бүхий асуудлыг тань шийдсэн гайхалтай санаа төрж магадгүй.

Матар: Гэр бүлдээ анхаарах өдөр. Хувийн амьдралд чухал үйл явдал болно. Шинэхэн хосуудын хайр дурлал асуудалтай тулгарна. Зарим хүмүүст сонголт хийх төвөгтэй байдал үүснэ. Хожим гай дуудах тохиолдлын учралаас болгоомжил. Хайртай хосуудын хооронд хов жив төвөг болж ч мэднэ. Ужиг болсон хэрүүл ч дахин сэдэрч болзошгүй.

Хумх: Өөрийн буруутай үйлдлээ хэдий ичгэвтэр байсан ч хүлээн зөвшөөр. Гэрээ хэлэлцээр хийх ажилд аз туршиж болохгүй. Бүх бичиг баримтыг шалга. Ажлын үр дүнд гол анхаарлаа тавь. Хий хоосон цаасанд хэт найдах хэрэггүй. Өдөөн хатгалга ихсэх тул осолтой үйл ажиллагаанд өртөх магадлалтай. Хэрүүл маргаанд оролцох тусам байдал хүндэрнэ.

Загас: Ямар ч үйл ажиллагаа танаас их хүч хөдөлмөр шаардана. Илүү бүтээлч байж чадах юм бол энэ өдрийг амжилттай даван гарна. Сайхан харилцаа танд тааламжтай сэтгэгдэл үлдээнэ. Туршлагатай мэргэжилтний зөвлөгөө аливаа асуудлыг зөв талаас нь харахад тусална. Ойр дотнын хүмүүс таныг ойлгоно. Тэднийхээ итгэлийг бүү алд. Тууштай тэвчээртэй байж амьдралын аз жаргалыг мэдрэх хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00