Dark Light
Нийгэм | 2025-02-27

41 БАЙРШИЛД АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварласан бол энэ онд 41 байршилд авто замыг шинэчилнэ. Мөн авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөсөн. Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахад авто замын график төлөвлөгөөг уялдуулна. Зам арчлалтын ажлын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулна. Замын хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж, төвийн зургаан дүүргийн авто замыг 12 багц болгож, нэг дүүргийг хоёр компанид хариуцуулна. Ингэснээр авто замын чанарын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварлах боломжтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00