Dark Light
Нийгэм | 2025-03-04

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЗУРГААН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаанбурхан өвчний зургаа дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Уг батлагдсан тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу долоон сартай хүүхэд байна.

Иймд 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг анхааруулж байна.

Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авах боломжтой аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00