Японд сүүлийн 30 жил орчим тохиогоогүй том түймэр гарсны улмаас хоёр мянган гал сөнөөгч, цэрэг дайчилжээ. Тус улсын Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлаг (FDMA) мэдэгдсэнээр Офүнато хотын ойролцоо 5,200 гаруй акр газар түймэрт шатаж, нэг хүн амь үрэгдсэн байна. Нэгээс гуравдугаар сар нь Офүнато хотын хамгийн хуурай улирал байдаг ч хоёрдугаар сар сүүлийн 20 жилд үзэгдээгүй хуурай өнгөрчээ. Тодруулбал дунджаар 41 миллиметр хур тунадас ордог байхад хоёрдугаар сард 2.5 миллиметр л хур тунадас буусан байна.
Түймрийн улмаас 1,200 орчим хүн нүүн суурьшиж, 84 байшинд хохирол учирчээ. Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү “Түймэр тодорхой хэмжээгээр томорч, тархах нь гарцаагүй ч иргэдийн орон гэрийг хамгаалахын тулд бид боломжтой бүх арга хэмжээг авах болно” гэсэн юм.