Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын УИХ-ын төлөөлөгчид болон МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес, хөгжлийн дарга Грахам Далластай уулзлаа.
Уулзалтаар Монголын тал мэдээлэл солилцож, Монголын уул уурхайн салбар дэлхийн хариуцлагатай уул уурхайн тэргүүлэх санаачилга болох Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) хөтөлбөрт нэгдсэнээ албан ёсоор мэдэгдсэн байна.