Dark Light
Нийгэм | 2025-03-06

ГАЗНЫ ОСЛЫН ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд уулзварт газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан билээ. 

Ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Улмаар тухайн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус компанийн  жолооч Ч.Ренцэндорж нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгасан. Ингээд өнгөрсөн арванхоёрдугаар сард прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 06-ны /2025.03.06/ өдөр хийхээр товлоод байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00