Dark Light
Нийгэм | 2025-03-06

ДЭЭРЭМ ХИЙСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.                                  

Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дээрх гэмт хэргийг үйлдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдүүдийг энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэн та оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзан, баталгаат таксигаар үйлчлүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Мөн уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00