Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домэйнийг хаасан тухай ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тэрбээр :
"1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домэйнийг хаалаа. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домэйнээр үргэлжилсээр байна. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ" гэлээ.