Dark Light
Нийгэм | 2025-03-07

НӨХӨН СОНГУУЛИЙН СУНГАА ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзэв.

Тодруулж хэлбэл Ардчилсан Намаас УИХ-ын сонгуулийн 1-р тойргоос парламентын гишүүнээр сонгогдсон Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаад удаж байна. 

Тэрбээр парламентын гишүүнээр сонгогдохоосоо өмнө буюу 2016-2020 оны хооронд Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Улмаар энэ хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, хянаж явсаар 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас Д.Цогтбаатарыг гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм.

Улсын дээд шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Уг шийдвэрийг УИХ хэлэлцэхгүй. Гагцхүү танилцуулах үүрэгтэй. Намрын чуулганы үеэр дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. Цаасаар ирсний дараагаар асуудал яригдана хэмээж байв. 

Тэгвэл уг шийдвэр албажих хуулийн хугацаа дуусч тогтоолыг  өнгөрөгч 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гардуулах байсан. Хэргийн оролцогчдод шийтгэх тогтоол гардуулах тухай шүүхээс олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Гэвч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрөө болон өмгөөлөгч нь шүүхийн шийтгэх тогтоолыг заасан өдөр нь аваагүй байна.

Хэдий хэргийн оролцогчид өөрсдөө очиж цаасаар гардаж аваагүй ч тоот хаягт хаалгыг нь тогшоод өгнө. 

Харин асуудал цаашаа хэрхэн хөврөх вэ? 

Монгол улсын их хурлын тухай хуульд “гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргана” хэмээн заасан байдаг.

Энэ процесс явагдах нь цаг хугацааны асуудал. Хэрэв УИХ тогтоол гаргахгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцийн өмнө очих юм. Гишүүнийг эгүүлэн татсаны дараагаар нөхөн сонгуулийн асуудал яригдана. 

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд:

9.10.Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.

77.2.Сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана гэж заасан байдаг. 

Нэгэнт шүүх шийдвэрээ гаргасан тул Д.Цогтбаатар гишүүний дээлээ тайлж, тэмдэгээ хураалгах нь цаг хугацааны асуудал тул нөхөн сонгуульд горилогсод бэлтгэлдээ гарсан гэсэн мэдээлэл хөврөөд байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00