Dark Light
Нийгэм | 2025-03-13

ТҮРГЭНИЙ МАШИНТАЙ МӨРГӨЛДСӨН АВТОБУС ХУРД ХЭТРҮҮЛЭЭГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
Орон нутгаас өвчтөн тээвэрлэж явсан эмнэлгийн машин том оврын автобустай мөргөлдөж эмч, жолооч, өвчтөн нарын 6 хүний амь эрсдэж 2 хүүхэд хүнд гэмтсэн ноцтой осол энэ сарн 11-нд гарсан.
 
Ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллаж автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан гэсэн мэдээлэл өглөө. Мөн Түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн автобус 64км/ц хурдтай явж байсан гэж дүгнэжээ. 
 
Тодруулбал, Хот хоорондын тээвэрт явж буй автобусыг GPS төхөөрөмжөөр тогтмол хянадаг. Тухайн бүртгэл мэдээлэлд автобус хурд хэтрүүлээгүй 64 км/ц хурдтай явж байсан гэсэн дүгнэлтийг өгсөн байна. 
Хот хоорондын автобусаар зорчиж явсан иргэдийн тухайн хүндээр бэртсэн тохиолдол байхгүй гэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00