Орон нутгаас өвчтөн тээвэрлэж яваад том оврын автобустай мөргөлдөж 6 хүн амиа алдаж, 2 хүүхэд хүндээр бэртсэн харамсалтай осол энэ сарын 11-нд гарсан.
Хүндээр бэртсэн 2 хүүхэд ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлүүлж байсан юм. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгээс тодрууллаа.
ГССҮТ: “Ослын улмаас гэмтэн хүргэгдэж ирсэн 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна. Тухайлбал, 7 настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна” гэв.