Dark Light
Нийгэм | 2025-03-14

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ II ТУНД ХҮҮХДЭЭ ХАМРУУЛСАН ЭСЭХИЙГ НЯГТЛААРАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдлаа.  Тухайлбал, өнгөрсөн шөнө Өмнөговь аймгаас 12 сорьц авчран шинжилснээс гурав нь батлагдсан байна. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын тандалт судалгаанд тулгуурлан нэг, хоёрдугаар тунгийн хамрагчдыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна. Батлагдсан тохиолдлууд нь Улаанбурхан өвчний нэгдүгээр тунг хийлгэсэн ч хоёрдугаар тундаа дутуу хамрагдсан хүүхдүүд байгаа тул эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлаажуулалтын явцад анхаарал хандуулж, өрхийн эмнэлгүүд болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж вакцинд хамруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалж байна. 

АНХААРУУЛГА: 

Хүүхдийн байгууллагууд  багш, ажилчид, хүүхдүүдийн  ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.

Халуурах, тууралт гарсан, бөөлжсөн, суулгасан, ханиасан шинж тэмдэг илэрсэн тохиолдол илэрвэл заавал, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх.

Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин учир бусдад халдвар  тархахаас урьдчилан сэргийлж анги, танхимын цэвэрлэгээ,  агаар сэлгэлтэд анхаарах, 

Cургуулийн анги танхимд амны хаалт тогтмол зөв зүүх.

Багш, ажилтан, хүүхдүүдийн улаанбурхны эсрэг вакцин хийлгэсэн эсэх болон өвдсөн эсэхийг тодруулах.

Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс улаанбурхнаар өвдөөгүй, улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурхны эсрэг вакцинд заавал хамрагдах зэргийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00