Dark Light
Нийгэм | 2025-03-14

ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ГАЗРУУД

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Шар усны үерийн эрсдэлийн мэдээг танилцуулж байна. 

2025 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 45% нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 4.5 см, цасан дахь усны нөөц 6.37 шоо. км байна. Жишээлбэл Халх, Увс нуур, Булган, Үенч, Бодонч, Идэр, Хяргас нуур, Шишгэд, Хараа голын сав газруудын  75-95% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.52 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Хүйсийн говь цэцэг нуур, Ерөө, Чулуут, Дэлгэрмөрөн зэрэг голуудын савын 45-75% орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.36 шоо.км, Бөөнцагаан, Туул, Хөвсгөл нуур, Эг голын сав газруудын 20-45% орчим нь цасан бүрхүүлтэй цасан дахь усны нөөц дунджаар 0.11 шоо км байна.    

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00