Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн босгон дээр цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилгын дор зохион байгууллагддаг “ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2025” яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн наадамд нийт 157 яруу найрагч 362 шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтад шилдэг 26 яруу найрагч тэнцэж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон нэгтгэл, ангиудын Байлдааны тугийн дор шүлэг найргаа сонордууллаа.
1989 оноос хойш зохион байгуулагдаж, бага “Болор цом” хэмээн алдаршсан энэхүү наадамд оролцсон 157 яруу найрагчийн 98 нь цэргийн албан хаагчид байснаараа онцлог байлаа.
Үүнээс:
Зэвсэгт хүчнээс - 45
Хилийн хамгаалах байгууллагаас - 27
Цагдаагийн байгууллагаас-3
ШШГЕГ – 14
Дотоодын цэргээс -9
Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч – 36
Ахлагч – 36
Офицер – 26 оролцлоо.
Наадмын цар хүрээний хувьд :
- Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн – 2
- “Болор цом” наадмын шагналт– 3
- “Эх орны цэрэг” наадмын шагналт– 3
- МЗЭ-ийн гишүүн- 19
- МЗЭ-ийн шагналт – 8
- Д.Нацагдоржийн шагналт – 2
- Г.Сэр-Одын нэрэмжит шагналтан – 7 оролцсон байна.
Энэ жилийн найргийн наадамд :
- Тэргүүн байр, Жанжны сэлэмт найрагчаар “Хантамир” яруу найргийн төвийн уран бүтээлч, яруу найрагч Чулуунтөмөрийн Бямбадолгор,
- Дэд байрын шагналыг “24 цаг мн” сайтын сэтгүүлч, яруу найрагч Мэндчулууны Дэвээжаргал,
-Гутгаар байрыг Шилдэг бүтээлийн "Алтан өд" наадмын шагналт, "Болор цом" наадмын Дэд байрын шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг,
-Тусгай байрыг яруу найрагч Чимэддоржийн Ренчиндорж,
- Тусгай байрыг МЗЭ-ийн шагналт, “Алтан өд”, Болор цомын эзэн, "Эх орны цэрэг -2016, 2021" наадмын тэргүүн байрын шагналт, Жанжны сэлэмт яруу найрагч Мягмарын Амархүү нар эзэллээ.
Наадмын шүүгчээр :
o Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлагийн тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор Бямбасүрэнгийн Хишигсүх
o Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлагийн тэнхимийн багш, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Батжаргал
o Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, “Алтан өд”-ийн шагналт, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор, Гончигийн Батсуурь
o “СИТИ” их сургуулийн багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Хойлогдоржийн Чойдогжамц
o Монгол зохиолчдын эвлэлийн Шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүлэгч, хэл бичгийн ухааны доктор Дорлигийн Ганболд
Нарийн бичгийн даргаар ЦДБЭЧ-ын Урын сангийн эрхлэгч Батмөнхийн Мөнхцэцэг нар ажиллалаа.
Эх орон, эр цэргээ бахдан дуулах яруу дууллын эзэд болж, үгийн яруу, үйлсийн сайхнаар нэгдэн чуулсан эрхэм найрагчиддаа бүтээл туурвилын их онгод хийморийг хүсэн ерөөе.