Dark Light
Нийгэм | 2025-03-15

ЭХ ОРНОО БҮТЭН ТОЙРЧ АЛХСАН ХИЛЧИН ХУРАНДАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ванчигнямын Дамдинсүрэн нь 1982 онд хугацаат цэргийн албаа хилийн цэргийн 0166 дугаар ангид хааж, 1983 онд 12 дугаар сараас 1986 оны 06 дугаар сар хүртэл Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын штабын 2 дугаар хэлтэст зураач, цэргийн тоо бүртгэлийн нягтлан бодогчоор томилогдон ахлагчийн бүрэлдэхүүнд ажиллаж байжээ. 

Тэрээр 1985-1990 онд  Зөвлөлт Холбоот Улсын Хилийн цэргийн командын дээд сургууль, 1997-2001 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академийг тус тус төгссөн.

Хилийн цэргийн 0277 дугаар ангид 2001-2007, хилийн цэргийн 0130 дугаар ангид  2007-2011 он хүртэл нийт 10 жил ангийн захирагчаар ажилласан энэ хугацаанд Монгол Улсын хилийн аюулгүй байдал, хил хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж, хариуцсан хэсгийн хилийн зөрчлийг бууруулахад анхаарч, бодит цагийн байдлаар 116 удаа ажиллаж, улсын хил зөрчсөн 49 удаагийн 68 хил зөрчигчийг цаг алдалгүй илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэсэн байна. 

В.Дамдинсүрэн нь “Монгол Улсын хилийг явганаар тойрох эрүүл чийрэг Монгол хүн” уриатай аяллыг 2016 оны 01 дүгээр сарны 4-ний өдөр эхлэн 1 жилийн хугацаанд Улсын хилийг хилийн зам дагуу 11,000 км амжилттай туулсан. Энэ хугацаанд хилийн цэргийн анги, салбарт алба хааж байгаа гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч бие бүрэлдэхүүн, сум орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хилч эх оронч үзэл”, “Эх орноо хайрлах шалтгаан”, “Газар нутгийн үнэ цэнэ” зэрэг сэдвүүдээр яриа таниулгыг хийж, нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр тэсвэр тэвчээрийг үлгэрлэн харуулж, аяллын турш эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн идэвхтэй амьдралын талаар олон нийтэд сурталчлах ажлыг хийжээ. Түүнийг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Нийгмийн эрүүл мэндийн элч, төлөөлөгчөөр өргөмжилсөн байна. 

Үүний үр дүнд сум орон нутгийн байгууллагууд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө олон төрлийн тэмцээн уралдаан тогтмол хийх болсон юм.

Мөн нэгэн үе командалж байсан ууган анги болох хилийн цэргийн 0130 дугаар ангийн 90, Баруун хилийн тулгаралтын 75 жилийн түүхт ойд бэлэг барьж, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэж, залуу үедээ үлгэр дуурайлал болж “Хилчин хурандаа” хэт холын зайн (400 км) гүйлтийг хийсэн нь залуу үеийг гүйлтийн спортод уриалан дуудсан арга хэмжээ болсон.  

Эх сурвалж | Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02