Иргэдийн төлөөлөгч Ж.Энхжаргалан гэдэг иргэдээ гөлөг төлгөөр нь дууддаг нэг иргэн байна. Иргэдийг төлөөлж дуу хоолой нь болох үүргээ их том дарга, эвэр туурай, эрх ямба гэж эндүүрсэн девтаат их ууртай байгаа. Олон монгол залуус, олон монгол айлын амь амьдралыг мөрийнд тавьж, мөнгийг нь сордог 1XBET гэдэг ивээгчээ алдаад иргэдийн төлөөлөгч их ууртай байна. Соёлын сайд Чинбатын Номин, Ж.Энхжаргалан нарын үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байсан BRB компани 1XBET ивээн тэтгэдэг юм. 500 сая доллар мөрий бооцоонд гадагшаа урсдаг зөвхөн тоглоод алдсан залуучуудаас дуусах гарз биш, Монгол тэр чигээрээ хохирдог юм. Учир нь 500 сая ногоон цахим бооцоонд урсаад байхаар төгрөгийн ханш суларч, дагаад цалин орлогоо хумслуулж, доллар чангарна. Доллар нь байхгүй бол долларын ханш өснө. Доллар нь байвал доллартай харьцах төгрөгийн ханш хэвийн байна. Нүүрс, зэснээс олсон хэдэн доллароор хоол хүнс, хувцас хунар, эм тариа, машин техник, түлш шатахуунаа авдаг орны бүх иргэн хохирдог юм.
Төв цэнгэлдэхийн захирал болоод төрийн наадмыг усан наадам болгож, улсын заан Б.Пүрэвсайхан нарын олон бөх гэмтэж бэртэж, түрүү үзүүрт яригдаж байсан Ө.Бат-Өлзий С.Сүхбат нарын олон хүчтэн хөл хальтран ойчсон. Төрийн наадмыг түйвээчихээд, улсын наадмын усан далай болгочихоод “Изда, одоо уйлаад ярилцлага өгөх юм уу. Олон улсын стандартын зүлэг гэрчилгээ бүх юм нь энэ байна гэхээр өөр юу нэхэх юм. Буруутан хайгаад бол би ажлаа өгчихье. Ялархаад байгаа ч юм биш. Ядарч байна” гэж байсан төлөөлөгч. Ухасхийн хөдөлсөн, уран шуурхай барилдахынхаа хэрээр усан дээр хальтирч ойчсон, хохирч бэртсэн бөхчүүд, төрийн тэргүүнээсээ эхлээд төрийн наадмаа түйвээлгэсэн монголчууд төлөг гөлөг юм уу? Улсын наадмыг усан далай болгосон хүнийг Улаанбаатарын иргэдийг төлөөлнө гэж итгэсэн сонгогч Та өөрөө гөлөг болоод үлдэж байна. Гөлгөө юу боллоо?