Dark Light
Нийгэм | 2025-03-15

АЛТНЫ ҮНЭ ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Пүрэв гаргийн арилжааны явцад алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.  

Нью-Йоркийн “Comex” биржийн арилжаагаар дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 3005 ам.долларт хүрсний дараа буурч, 2998 ам.доллароор арилжаалагдсан байна.   

Алтны үнэ өссөн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн сард Америкийн S&P 500 индекс 10 шахам хувиар буурсан бол гуравдугаар сарын 7-ноос 13-ны хооронд 7 хувиар унажээ.

Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council) мэдээлснээр, өнгөрсөн онд алтны үнийн дээд үзүүлэлт 40 удаа шинэчлэгдсэн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00