2025 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэр бүлээрээ амрах төлөвлөгөө гаргаарай. Хэсэг амарч агаар салхинд гарах талаар бод. Сэтгэл санаа тааламжтай байна. Өнөөдөр шинэ танилтай болж, харилцаа холбоо өргөсөх магадлалтай. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээ илчлэхэд таатай өдөр. Бясалгал хийх, сүм хийдэд очиход сайн. Зөн билгийн мэдрэмж өндөр байна.
Үхэр: Арга заль, ов мэх илрэх өдөр болно. Танд атаархдаг хүмүүс таагүй асуудал үүсгэж магадгүй. Шаардлагагүй харилцаанаас зүгээр л зугтаа. Ихэнх цагаа өөртөө зориулах хэрэгтэй өдөр. Амрах цаг зав гарвал өөрийн хүсэл мөрөөдлийг бага ч атугай биелүүлэх алхам хийгээрэй. Сэтгэл санааг сэргээх арга хэмжээнд оролцож болно. Эсвэл ямагт танд урам зориг өгдөг хүнтэйгээ сайхан яриа өрнүүл.
Ихэр: Хүсэл мөрөөдөл, эрч хүч нэмэгдэнэ. Гэхдээ анхаарал сайн төвлөрөхгүй байгаа бол амрахыг хичээ. Их ядрахаас зайлсхий. Өөрийн амьдралын хэв маяг, сэтгэл санааны хэвийн байдлыг сахихыг хичээ. Ажилдаа түүртвэл хайртаа хүндээ шударга бус хандаж, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг анзаарахгүй байж магадгүй. Аливаа харилцаа түрэмгийлэлд өртөж магадгүй.
Мэлхий: Зорилгодоо хүрэх эрч хүч суларна. Та бага зэрэг ядарсан тул, сэтгэл зүйгээр аль болох өөрийгөө өргө. Зарим үйл явдлын тухай бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй бол хувийн дүгнэлт яаран гаргах хэрэггүй. Бусдын зөвлөгөөг аль болох тайван сонс. Бодож байснаас нөхцөл байдал энгийн байж ч мэднэ.
Арслан: Амьдралын хэмнэлээ өөрчлөх шаардлага гарна. Эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс болгоомжил. Дасгал сургуулилтын хийх болон спортоор хичээллэн, бие бялдраа хөгжүүлэх хүсэл төрнө. Тодорхой үр дүнд хүрье гэвэл өөртөө сайн шаардлага тавьж, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал гарвал уур амьсгалыг сайжруулах гол хүн нь та байх хэрэгтэй болно.
Охин: Бусадтай ойлголцоход амаргүй өдрүүдийн нэг. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Анхаарлаа өөр зүйлд ялимгүй сатааруул. Сонирхолтой ном унших зэргээр цагийг өнгөрүүлбэл дараа нь таныг зовоож байсан олон зүйлс өчүүхэн жижиг санагдана. Ах дүүс, гэр бүлдээ цагаа зориул. Анхаарлын төвд байх гэж хэт хичээх хэрэггүй.
Жинлүүр: Өнөөдөр сайн амарч өнгөрснийг дүгнэж цэгнэ. Одоо байгаа байдлаас дээр үр дүнд хүрэх боломжоо ялихгүй зүйлээс болж алдсанаа ойлгоно. Ядарч байгаа тул эрч хүчээ сэргээн амсхийгээд, ахин тулаандаа орох хэрэгтэй болно. Од эрхсийн нөлөөгөөр таны бодол санаа, үйл хөдлөл зарим зүйл дээр баримжаа алдсанаас хүндрэл учирсан байж магадгүй. Иймд өөрийн зөн билигтээ илүү найдах цаг болжээ.
Хилэнц: Аялал зугаалга танд шинэ мэдрэмж авчирна. Уран бүтээлч хүмүүст өөрийн бодол хүслээ илэрхийлэх өргөн боломж гарна. Дотоод мэдрэмжээ алдахгүйн тулд аливаа ахуйн чанартай зүйлд хэмжээ хязгаартай автах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр дурлал, адал явдлыг хүснэ. Өөрийн сайн сайхныг талаа бусдад харуулахыг хүснэ. Гэхдээ чухал хүндээ буруу сэтгэгдэл үлдээхээс болгоомжил.
Нум: Аз жаргал тун ойрхон ирсэн юм шиг санагдана. Өөртөө цаг гарган орон гэрээ тохижуулах, дотно харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Гэр бүлдээ сайн анхаарал тавь. Хүүхдийн хүмүүжил, сурлагатай холбоотой асуудалд нухацтай хандаарай. Шаардлагатай шийдвэрээ хурдан гарга. Үр хүүхдийнхээ сэтгэл санааг сайн судалж, чин сэтгэлээсээ ярилцаад үзээрэй.
Матар: Ойрын үед зарлага их байсан тул хэрэгцээтэй мөнгөө бусдаас авах хэрэгтэй болно. Тайван байдлаа хадгалахыг хичээ. Энэ бүхэн таныг амьдралдаа баримталдаг зарчмаас ухрахад хүргэж мэднэ. Таны эргэн тойрон дахь хүмүүс маш мэдрэмтгий санагдана. Хүмүүс тантай нэг л таатай бус харьцаад байгаа юм шиг санагдах боловч хуурамч хандлагад итгэлгүй, бодит үнэнд илүү найдахыг хичээ.
Хумх: Өнөөдөр гэр бүлийн хүрээнд тулгарсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Хэт бухимдалгүй, амар тайван байх нь өнөөдрийн од эрхсийн тохиолыг дагасан зөв үйлдэл болно. Үнэтэй эд зүйл худалдан авах гэж яарах хэрэггүй. Мөнгө санхүүгээ сайн төлөвлө. Эртхэн унтаж амрахыг хичээ. Таны амьдралын эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Чухал ажлаа дуусгахыг тулд эртнээс бэлэн байгаа гэдгээ харуул.
Загас: Өөрийн бодсон санасан зүйлээ хэнээс ч харгалзахгүйгээр хийж чадна. Муу хүн уруу татаж магадгүй. Итгэл алдсан хүндээ нүүр өгөх хэрэггүй. Шийдэмгий байж өөдөө тэмүүл. Өнөөдөр мэргэжилдээ эзэн болсон хүнийг дагах нь таатай. Чухал хүнтэй харьцаагаа сайжруулахад нэлээд хүч зарцуулах бололтой.