Монголын хөлбөмбөг тоглогчдын холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа доголдсон, Үе үеийн Удирдлагуудын илт буруу шийдвэрийг одоогийн эрх барих дээд байгууллага буюу Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хянаж чадаагүй, үндсэн үүрэгт ажлаа маш хангалтгүй гүйцэтгэсэн нь олон нийтийн нүдэнд ил байсаар атал буруутай этгээдүүдийг Хуулийн байгууллагад шалгуулалгүйгээр үл барам, Үйл ажиллагаа хэвийн явж байгаа мэтээр Олон нийтийг төөрөгдүүлж буй нь Хөлбөмбөгийн спортод хайртай олон мянган тоглогч, үзэгч хөгжөөн дэмжигчдийг доромжилсон үйлдэл хэрээс хэтэрлээ. Монголын Хөлбөмбөгийн холбоог ёс зүйтэй байхыг сануулъя.
Иймд ЦЕГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар албан ёсоор гомдол гаргах болсныг үүгээр мэдэгдье!