Орон нутагт улаанбурханы батлагдсан тохиолдол бүртгэгдсэн болон ХӨСҮТ-ийн тандалт, лаборатори, эмнэлзүйн мэргэжлийн баг Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байгаатай холбоотойгоор аймгуудын шуурхай арга хэмжээний багуудтай, орон нутагт ажиллаж байгаа мэргэжлийн багийн гишүүдтэй, ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын тогтолцоогоор ажиллаж байгаа багууд өргөтгөсөн цахим хурал хийлээ.
Улмаар ХӨСҮТ аймгуудтай хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж, одоо авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг ярилцан, цаашид авах арга хэмжээний санал болон зөвлөмж өгч байна гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.