Фото зургийг | MPA
БИЛГИЙН ТООЛЛЫН 18 2025.03.17 / ДАВАА ГАРАГ/
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 07.01-19.00
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 3 сарын 17, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, Салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.