2025 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эмх замбараагүй байдал ноёлох хэдий ч та хурдан шийдвэр гаргах шаардлагатай болно. Бүх зүйлийг төлөвлөнө нь гэж байхгүй гэдгийг биеэр мэдэрнэ. Зарим зүйл утга учиргүй мэт санагдах ч та өнөөдөр ажлаа гялалзтал амжуулах хэрэгтэй. Таныг эсэргүүцсэн хүмүүстэй ч эвтэй бай. Заримдаа хүн бүртэй тохируулж харьцах ийм үе гардаг.
Үхэр: Энэ өдөр хэн нэгэнтэй муудалцах хэрэггүй. Хариуцлагатай ажил хийж буй хүмүүсийг аюул хүлээж байж магадгүй. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Хэн нэгэн таны өмнө нь гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд танд эвгүй санагдах боловч тэвчээртэй байгаарай. Зарим хүмүүсийн гуниг гутрал удаан үргэлжлэхгүй. Учир нь амьдрал таны бодож байснаас ч илүү баялаг гэдгийг ухаарах болно.
Ихэр: Өөрийгөө таних мэдэхийн тулд од эрхсийн дохиог сайн хар. Аминч бодолд автаж мэднэ. Өөрийгөө хүндлүүлэхээс өмнө бусдыг хүлээн зөвшөөр. Зарим хүмүүс зөвхөн өөрийгөө бодон эрээ цээргүй аашлах магадлалтай. Таны сонирхол бусдын ашиг сонирхлоор хязгаарлагдаж байдаг тул хэт хувиа хичээсэн үзэл хэрэггүй гэдгийг ойлго. Зорилгоо замын дундаас орхих эсэх нь гагцхүү өөрөөс тань хамаарна.
Мэлхий: Ажил төрлийн асуудал маргаан дагуулна. Байр суурь нийлдэггүй хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Ийм хүмүүсээс аль болох зайгаа барь. Эелдэг байдлаар хүн бүхэнтэй энгийн харьцаатай байхыг зөвлөж байна. Бизнес эрхлэгч мэлхийн ордныхонд од эрхэс ивээлээ хайрлаж байна. Холын бодолтой төлөвлөсөн ажлаа амжилттай явуулах бололтой.
Арслан: Шинэ бөгөөд орчин үеийн чиг хандлагатай нийцэх сургалт болон судалгаанд оролцоход сайн үе. Таны оюун ухаан эрч хүчтэй байна. Шинэ төсөл, санаачилгаа өөрөө биечлэн танилцуулах шаардлагатай. Амжилт таныг хүлээж байна. Хайрын харилцаанд зарим нэг асуудал байх ч удахгүй энэ бүхэн бурхны аврал оддын ивээлээр таны хүссэнээр шийдэгдэх болно.
Охин: Энэ өдөр эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Хийж байсан ажлаа дуусгавал ашиг орлого аажим нэмэгдэх болно. Хуримтлуулсан мөнгөө банканд хадгалуулах эсвэл ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Холын хүнээс хэрэгтэй мэдээлэл авах тал дээр анхаарал тавь. Аливаа харилцаанд та бүхэн хамгийн эелдэг найрсаг нэгэн байх хэрэгтэй болно.
Жинлүүр: Энэ үед таны албан тушаал дэвших үйл ажиллагаа зогсонги байдалд орж болзошгүй. Хэт их идэвх гаргахад тохиромжгүй үе. Нөхцөл байдлыг тайван хүлээж авч, ойлгох хэрэгтэй бололтой. Түр зуурын бэрхшээл, цаг үеийн байдал болон бусад хүмүүсийн хүсэлд тааруулан үзэл бодлоо өөрчлөх албагүй. Өөрөө өөртөө эзэн бай. Аливаа шинэчлэлийг хүлээн авахад сэтгэл зүйгээ бэлэн байлга.
Хилэнц: Өнөөдөр ажил хэргийн олон асуудал гарна. Зайлшгүй нөхцөл байдалд буулт хийж сурвал танд ашигтай. Гэхдээ хэрэгтэй үед зоригтой шийдэмгий байхад гэмгүй. Зөв үйлдлийн ачаар нэмэлт орлого олох боломж гарна. Өмнөх таагүй зурвас үеэ мартан шинэ боломж руу урагш харан зүтгээрэй.
Нум: Бусдад таатай сайхан сэтгэгдэл төрүүлэхээр чармайна. Өнөөдрийн ашгийн төлөө үнэт зарчмаа бүү умарт. Нарийн мэргэжлийн ажилд хэт өөртөө итгэлтэй байсны хэрэггүй. Өнөөдөр ур чадвартай мэргэжилтний зөвлөгөө үнэтэй тус нэмэр болно. Яаруу сандруу шийдвэр гаргахаас зайлсхий. Хэрвээ эрсдэлтэй шийдвэр гаргах дуртай бол энэ нь танд аюул учруулах талаас нь сайн бодоорой.
Матар: Өдрийн чиг хандлага амар тайван байх боловч жижиг саад бэрхшээлүүд таны сэтгэлийг хямраана. Холоос сайн мэдээ ирж магадгүй. Олон нийтийн арга хэмжээ танд таалагдана. Сайхан найрсаг харилцаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох газар цагийг өнгөрүүл. Эерэг хүмүүсийн нөлөө таны эрч хүчийг сэргээнэ.
Хумх: Улс төр, нийгмийн үйл ажиллагаанд амжилт ирэх өдөр. Олон нийтийн арга хэмжээ хийхэд таатай. Харилцаагаа өргөтгө. Шинэ танилуудтай болох нь таны ажил хэрэгт сайнаар нөлөөлнө. Биеийн эрүүл мэндэд таатай байх боловч архаг хууч өвчтэй хүмүүс хяналтаа сайжруул. Хувийн амьдралдаа сахилга баттай байх хэрэгтэй.
Загас: Санаандгүй нөхцөл байдлаас хувийн амьдралдаа үр ашиг хүртэнэ. Хүч гарган олсон ашиг орлогоороо хүндрэлтэй нөхцөл байдлаас гарна гэж найдаж болно. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Бүх зүйл санаснаар болохгүй ч өөртөө итгэлтэй бай. Сэтгэл санааны хямралд орохгүйн тулд завгүй байж, олон хүмүүстэй танилцаж, өөрийгөө шинээр нээ.