Dark Light
Нийгэм | 2025-03-17

П.НАРАНБАЯР: ХҮҮХДИЙН СУРАХ ЭРХИЙГ НЭГДҮГЭЭРТ ТАВИНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

Улаанбурхан өвчин Өмнөговь, Дундговь аймагт бүртгэгдэж, орон нутгийн хичээл сургуулийг цахимд шилжүүлсэн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. Тэрээр "Сургууль хаана гэсэн ямар ч зөвлөмж гараагүй үед Дундговь, Өмнөговийн засаг дарга нар цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Бид хичээлийн үйл ажиллагаа хэвийн болгох чиглэл өгсөн" гэсэн юм. 

Сайд П.Наранбаяр хэлэхдээ:

“Бие даалтын долоо хоног болон 14 хоногийн амралт бий. Цагаан сарын дараах урт амралтаас хойш хичээлийг цахимд шилжүүлэх шаардлагагүй. Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн бид дараах чиглэлүүдийг баримталж байна:

  1. Тандалт хийх
  2. Вакцинжуулалт хийх
  3. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

Эдгээр зөвлөмжөөс гадна хичээл сургуулийг цахимд шилжүүлэх, хаах тухай ямар нэгэн заавар гараагүй. Иймд хичээлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэл өгсөн. Цаашид Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын комисстой хамтран нөхцөл байдлыг хянаж, шаардлагатай арга хэмжээг авна.” гэж мэдэгдлээ.

Тэрээр цааш нь, “Бие даалтын долоо хоног нь гамшгийн эсрэг сургалтын хүрээнд явагддаг. Аюулгүй байдал, гамшгийн үед авах арга хэмжээний талаар суралцах боломжийг олгодог. Үүний дараа хоёр долоо хоногийн амралт орон нутгийн сурагчдад хэрэгжих учиртай. 2015 онд улаанбурхан өвчин дэгдсэн жишээг харгалзан үзэх хэрэгтэй. Тэр үед улс орон даяар вакцинжуулалтыг сайн зохион байгуулж, ДЭМБ-аас Монгол Улсыг хоёр үе шаттай, өндөр үр дүнтэй вакцинжуулсан орон гэж үнэлсэн. Тиймээс нөхцөл байдлыг нарийвчлан судалж, хавтгайруулан хаах, цахимд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авахгүй байх нь зүйтэй” гэлээ.

Боловсролын сайд мөн “Сүүлийн 10 гаруй жил хичээлийг янз бүрийн шалтгаанаар цахимд шилжүүлж, хязгаарласан. Энэ байдалд цэг тавих цаг болсон. Хичээл сургуулийг нэгдүгээрт тавьдаг бодлоготой байх хэрэгтэй” хэмээгээд, Өмнөговь, Дундговь аймагт хичээл сургуулийг цахимд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон гэдгийг мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02