Dark Light
Нийгэм | 2025-03-17

МОТОЦИКЛИЙН ОСЛООР 13 НАСТАЙ ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өвөрхангай аймагт 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мотоциклийн ослын улмаас 13 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаархи дуудлага мэдээлэл тухайн өдрийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр, талийгаач хүүхэд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклоор адуу тууж явах үедээ унаж, амь хохирсон нь тогтоогджээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна.

Иймд Цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна:
-Бага насны хүүхдээр болон жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэдээр мотоцикл жолоодуулахгүй байх.
-Хүүхдийг мотоциклын зорчигчоор тээвэрлэх тохиолдолд заавал хамгаалалтын малгай өмсгөж хэвшүүлэх.
-Мотоциклийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд оролцох.

Ослоос урьдчилан сэргийлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02