2025 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл. Таны амжилтын үндэс нь зөв хандлага байна. Харин хэтэрхий өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд бэрхшээл маргааныг бий болгоно. Хайрын харьцаа ер бусын гайхамшигтай байна. Залуу хосууд гэрлэхээр шийдэх магадлалтай.
Үхэр: Хэцүү асуудлаа яаралтай шийднэ гэвэл цаг заваа дэмий үрэх болно. Иймээс ирээдүйд итгэж, тэвчээртэй бай. Харин хэний ч туслалцаагүйгээр хийж чадах ажлаа гүйцээ. Жамаараа хэвийн явж байгаа ажилд цаг үеийн зарим нөхцөл байдал таатай нөлөөлнө. Энэ үед ихэнх хүмүүст гэр бүлээ аз жаргалтай болгох, аж ахуйн байдлаа цэгцлэх зэрэг хэрэгцээ их байна.
Ихэр: Хэдий таны хувьд их ач холбогдолтой ажил байсан ч цаг нь болсон бол орхиж сураарай. Гэхдээ шинэ өөрчлөлт нь хямралт байдал авчрахгүй байхаар зохицуул. Шийдвэр гаргахад нэлээд хүнд өдөр болж мэднэ. Таны анхаарал ажил мэргэжлийн болон гэр бүлийн асуудлуудад хуваагдана. Ажлын өдрийн дараа үдшийг ганцаараа амарч өнгөрүүл.
Мэлхий: Өөрийн үзэл бодол, үнэт зарчмаа хамгаалах хэрэг гарна. Үйл явцыг та өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй байсан ч ухарч буцах хэрэггүй. Гэхдээ мэдээж анхаарал, болгоомжтой бай. Бодит мэдрэхүйгээ алдахгүйг хичээ. Эрүүл саруул дүгнэлт хамгийн чухал гэдгийг санаарай.
Арслан: Өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж гарна. Зарим талаар эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй болж мэднэ. Мөн томоохон зээл хөөцөлдвөл бүтэх магадлалтай байна. Хайртай хүмүүстээ илүү дотно хандах хэрэгтэй болно. Дотно харилцаанд гарсан үл ойлголцол, зөрчлийг та ухаалаг, уян хатан байж л засах бололтой. Хатуу ширүүн үг үйлдлээ багасга.
Охин: Жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тааруу үзүүлэлт гаргахгүйн тулд одооноос шаргуу ажиллах хэрэгтэй. Амжилт ихээхэн хүчин чармайлт, хүнд хөдөлмөрөөр ирнэ. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа наймаа хийх нь мөнгөө өсгөх тохиромжтой арга байна. Аливаа арилжаа наймаанд сайн хамтрагч хэрэг болно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор таны нэр хүнд өснө.
Жинлүүр: Яаруу сандруу нөхцөл байдал бусдад хууртагдах магадлал үүсгэнэ. Олон нийтийн газар аль болох очих хэрэггүй. Танихгүй хүмүүстэй сөргөлдөж болохгүй. Тэсвэр тэвчээртэй байх нь энэ өдрийг хэвийн болгоно. Бизнес эрхлэгч нар хамтын ажиллагаанаас ашиг олох муугүй боломж олно.
Хилэнц: Хэцүү байсан ч бүү бууж өг. Нөхцөл байдлыг нухацтай анхаарч сэтгэл хөдлөлөө хэсэг хугацаанд дарж байгаад, өөрчлөлт шинэчлэлтийг хий. Ямар нэг онцгой зүйл олж мэдрэх үед та амжилтад хүрнэ. Их ажилтай байх тул гэр бүлдээ ч цаг зав гарахгүй байх. Гэхдээ их ажиллах хирээр мөнгө ч илүү олно. Гэр бүлдээ хэрэгцээтэй зүйл худалдан авах тохиромжтой нөхцөл бүрдэнэ.
Нум: Хүсэж тэмүүлж байгаа зүйлдээ өөрийгөө хориглох хэрэггүй. Гэхдээ бусдын ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Ажил хэргийн харилцаанд багагүй хов жив гарна. Гэхдээ та эхэлсэн ажлаа дуусгаарай. Эрүүл мэнд муудаж мэднэ. Хоол хүнсэндээ анхаарч, зөв дэглэм дагахыг хичээ. Бие болон сэтгэл санааны байдалд гаднын хүчин зүйл нөлөөлөхөөс зайлсхий.
Матар: Өнөөдөр удирдах албан тушаалтан эсвэл ахмад хүмүүс буруу шаардлага тавьсан ч тэвчин өнгөрүүл. Ажил хэрэгт өөрчлөлт гарах магадлалтай. Та өмнөх ажлаа цэгцлэхгүй бол хэсэгтээ түүний дороос өндийхгүй болно. Хэрвээ та ажлаа хянахгүй бол буруу аргаар хийсэн үйл удахгүй таныг залгихад бэлэн байна. Аз сорьсон үйлдэл тийм ч таатай бус. Сонирхолтой, үзэл бодол нийлэх хүмүүстэй танилцана. Энэ харилцааг цаашид бат бөх нөхөрлөл болгон хувиргаж чадвал таны ажил хэрэгт тус болно.
Хумх: Олон хүнтэй арга хэмжээнд оролцох бол болгоомжтой байх үе. Хэт их зугаа цэнгэл сайн үр дагавар авчрахгүй. Нарийн мэргэжлийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү алд. Та авхаалж самбаа гаргавал санхүүгийн хямралаас мултрах ч боломж гарна. Гэхдээ хашир зан, нарийн төлөвлөгөө илүүдэхгүй. Хичээл сурлага, албан тушаалын байдалд ахиц дэвшил гарах сайн нөлөө ихсэж байна
Загас: Өнөөдөр өөрт оногдсон бүх үүрэг даалгаврыг бүрэн гүйцээх болно. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Туршлага мэдлэг чадвар дээрээ тулгуурла. Үүний ачаар удирдлагуудаасаа магтаал сонсоно. Ойр дотно байгаа эргэн тойрныхоо хүмүүсээс хамгийн итгэлтэйг нь ялгаж салга. Аль нь танд сэтгэлээсээ хандаж байгаа вэ гэдгийг ол. Замбараагүй байдал уур цухлыг чинь хүргэх тул хувийн дэглэмээ сайжруул.