Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг нар өнөөдөр /2025.03.18/ гардууллаа.
Эх сурвалж
| Батлан хамгаалах яам
|