Фото зургийг | MPA
Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж хард, утас гэх мэт зүйлсийг хурааж 22:00 цагаас 05:00 хүртэл мэдүүлэг авчээ. Тухайн асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газраас тодруулахад:
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Цахим орчинд Ноорог гэх нэртэй фейсбүүк пейж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гарган ирүүлснийг прокурор танилцаад хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн" гэх мэдээллийг өглөө.