Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт медаль”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан”, “Хүндэт жуух бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.
“Цэргийн гавьяаны одон”-гоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн сувилагч, ахлах ахлагч Н.Алтантуяа, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд бөгөөд Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Ж.Наваантуяа нарын 3 алба хаагч, “Цэргийн хүндэт медаль”-иар Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд хурандаа О.Нармандах, Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Даваацэрэн нарын 81 алба хаагч, Мөн “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 25 алба хаагч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 67 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 56 алба хаагчийг тус тус шагналаа.
“Дэд хурандаа” цолоор Захиргааны удирдлагын газрын Тусгай архивын дарга, хошууч Г.Сарантуяа, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн Цагдан хорих байрны дарга, хошууч Э.Энхсайхан, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгч, хошууч А.Эрдэнэбаатар нарын 16 алба хаагч;
“Хошууч” цолоор Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэдээ, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энхцэцэг, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, ахмад Ж.Еркебулан, 435 дугаар хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, ахмад Ч.Болортуяа, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Давхарбаяр нарын 22 алба хаагч;
“Ахмад” цолоор Хорих ял эдлүүлэх албаны Шуурхай албаны хяналтын төвийн оператив жижүүр, ахлах дэслэгч Л.Цогбаяр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ерөнхий жижүүр, ахлах дэслэгч С.Мижидсүрэн, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн бага эмч, ахлах дэслэгч Б.Баянзул, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Энхбат нарын 61 алба хаагч;
“Ахлах дэслэгч” цолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шуурхай албаны ажилтан, дэслэгч Т.Энхтамир, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Л.Гэндэнсамбал, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн нягтлан бодогч, дэслэгч М.Цацрал, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга, Г.Ванчинравдан нарын 49 алба хаагч;
Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор 7 алба хаагчид цол олголоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр 5 алба хаагч, “Албаны төлөө II медаль”-иар 40 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 39 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр 34 алба хаагч, “Албаны төлөө III медаль”-иар 44 алба хаагчийг шагнасан юм.
Цол, шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан, баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
