Dark Light
Нийгэм | 2025-03-18

О.УЛАМСАЙХАН: ГОМДОЛ ГАРГАГЧ НЬ ФЕЙСБҮҮКИЙН ХУУРАМЧ ХАЯГ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Фото зургийг | MPA
Цагдаагийн байгууллагаас өчигдөр 22:00 цагийн үед ажлын байран дээр нь нэгжлэг явуулж, компьютерын хард диск болон гар утас зэргийг хураан, долоон ажилтнаас мэдүүлэг авсан талаар "Ноорог" медиагийн Гүйцэтгэх захирал О.Уламсайхан мэдээлэл хийлээ.
 
Тэр киноны эвлүүлэг дуусаагүй. Пост продакшны ажил үргэлжилж байгаа. Үнэхээр тэр булхай, хууль бус үйл явдал бичиж авсан хууль бусаар нь авсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Тэр кинонд байгаа дүрсэнд сонгууль Монгол Улсад ямар хэмжээнд шударга бусаар явагддаг вэ гэдгийг хангалттай харуулж чадахуйц дүрснүүд бий. 
-Гомдол гаргасан хүнийг нь хэлсэн үү?
-Хэлсэн. Бид ямар нэгэн зүйл дээр нууцын баталгаа зураагүй байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү маш инээдтэй гэмээр гомдлоор биднийг шалгасан. Тэдний пейж рүү чатаар нь бидний хийсэн бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна гэсэн гомдол ирсэн. Үүнийг ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. хойшлуулшгүй зохиомол нэрээр гомдол гаргасны төлөө шөнийн цагаар хойшлуулшгүй журмаар баривчилгаа явуулсан байна шүү дээ.  
-Та бүхэнд эрх үүргийг танилцуулсан уу?
-Танилцуулсан. Гэвч буцаагаад бидэнд өмгөөлөгчтэйгөө холбогдох эрхийг чөлөөтэй олгоогүй. 
-Үүнээс болоод Эм Си Эс-ийн төлбөрт баг гэх мэдээлэл гарлаа. Үүнийг юу гэж харж байна вэ?
-Монголд байгаа бүх хэвлэл мэдээллийн байгууллага гэрээ байгуулдаг. Гүйцэтгэл хийдэг. Энд байгаа камер болгон Эм Си Эс-ийн дүрсийг бичиж үзсэн. Энд байгаа камер болгон АПУ-ын пүрсийг бичиж үзсэн. Энд байгаа камер болгон Таванбогдын эвэнт дээр очсон. Тэгээд яах гээд байгаа юм бэ. Ажиллаж байсан гэдэг бизнес хамтрал. Түүнээс тэднээс мөнгө аваад Ноорог дээр ингээд өгөөч гэдэг асуудал ярьдаг тэнэг маркетингийн менежер одоогийн маркетингийн менежерүүд дунд байхгүй байх. 
-Та хэдэд тулгаж байгаа зүйл заалт нь 19.9, 12-20 жил хорих ялтай заалт. Үүнийг юу гэж бодож байна вэ?
-Үүнийг би айлгах тактик л гэж харж байна. прокурор дээр очоод үүнийг хэрэгсэх ямар ч боломж байхгүй гэдгийг өмгөөлөгч маань хэлсэн. Ямар ч боломжгүй зүйлийг хийгээд явуулж байна гэдэг нь ийм том ялтай. Өөрсдөд хэрэг үүсгээд явуулчихвал эд айна гэж л үйлдсэн. Ноорог үүнээс айхгүй. Бид ийм зүйлээс айх ямар ч үндэслэл байхгүй. Бид юу хийж байгаагаа мэдэж байгаа. Бид ямар ч худал мэдээлэл тараасан, хэн нэгний нэр хүндэд халдсан гэж өөрсдийгөө бодохгүй байна. 
-Үүнийгээ боль. Тохиролцъё ч гэх юм уу саналууд яригдаж байна уу?
-Ирээгүй ээ. Киноны талаар маш нууцлалтай байж байгаад саяхан дэлгэсэн. Түүнээс 2-3-хан хоногийн дараа л ийм үйл явдал болж байна. Кино маань олон нийтийн санхүүжилтээр боссон. Кинотой холбоотой маш их харамсмаар зүйлүүд байгаад байна. Бидний хувьд. Ноорог гэдэг баг шинэ залуу, жижиг баг. Сонгууль гэдэг хэвлэл мэдээллийн байгууллагынхны хувьд маш чухал үе. Нооргийн хувьд тэрхүү 18 хоногт зургаан бүсэд зургаан өөр дүрийг дагаад, ямар нэгэн улстөрчийг биш, ямар нэгэн нэр дэвшигчийг биш, ямар нэгэн улс төрийн намын сонгуулийн байранд биш зүгээр л зургаан энгийн хүнийг дагаж ажилласан. Тэр хүмүүс сонгууль өгөхөд юу болж байна. Тэр хүмүүст ирж байгаа сонгуулийн сурталчилгаа яаж байна. Тэр хүмүүс сонгуулийн ямар пропогандад өртөж байна. Тэр хүмүүст сонгуулийн ямар саналууд очиж байна. Тэр хүмүүстэй ажиллаж байгаа ухуулагч нар ямар байна. тэр тойрогт дэвшиж байгаа хүмүүсийн боловсрол ямар байна гэдгийг л бичсэн. Монголд сонгууль яаж явдаг юм бэ гэдгийг хэдүүлээ нэг харъя л даа. Тийм ээ.  
-Мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд утас, хард, компьютер зэргийг хураан авсан гэсэн?
-Өгөөгүй байгаа. Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтаа өгөөгүй. Тэр тэмдэглэл байхгүй. Юу хурааснаа хэлээгүй. Юу хураасныг бид мэдэхгүй. Бид оффис дээрээ очиж шалгаж бүртгэхгүй л бол юу юу хураасныг мэдэх боломжгүй байна. Хоёрдугаарт, гар утас болон бидний хувийн эд зүйлүүдийг хураан авсан. Тухайн үед заримд нь өмгөөлөгчгүйгээр үзлэг хийлгэж болохгүй гэдэг эрхийг нь эдлүүлээгүй. Өмгөөлөгчгүй байхад нь утасны кодыг нь асуугаад хажууд нь нээж үзлэг хийсэн. Тэр дотор юу байх нь чухал биш. Хувийн мэдээлэлд тэгж байгаа нь аймшигтай зүйл. Хоорондоо юм ярихыг хориглосон.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00