Dark Light
Нийгэм | 2025-03-18

О.АЛТАНГЭРЭЛ: ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛЭЭ ТАЙЛБАРЛАХЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ҮҮРЭГ БОЛГОСОН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ноорог медиатай холбоотой асуудлаар Х хаягтаа мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд: Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Тус сайттай холбоотой ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хууль зүйн үндэслэлээ тайлбарлахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. Удахгүй мэдээлэл хийнэ. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон редакц сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан. Нягтална. Мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгдөг. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороонд мөн мэдээлэл тайлбараа өгнө гэжээ. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас 14:30 цагт мэдээлэл хийхээр болоод байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00