Dark Light
Нийгэм | 2025-03-18

ЦЕГ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ НЬ ХОЛБОЖ ШАЛГААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Ноорог.мн сайтын редакцад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мэдүүлэг авсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. 
 
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Юуны өмнө цагдаагийн байгууллагаас Ноорог нэртэй пейжийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаа буюу тухайн пейжид нийтлэгдсэн пост, нийтлэл, бүтээж гаргаж байгаа контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна. 
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа С.Тайван: Ноорог пейжийн контент бүтээгч залуучуудтай холбоотой шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байгаа. Ингэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож шалгасан зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр, шинж тэмдэг байсан учраас цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн байцаалтын прокурорын хяналт дор зохион байгуулж байна. Өчигдөр хойшлуулшгүй ажиллагаагаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээнд найман иргэнийг дуудан авчирч холбогдох мэдүүлэг, тайлбарыг авах гэсэн боловч долоон иргэн нь өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг өгөхийг хүссэн. Хүсэлтийг нь хангаж 22:30 цагт авчраад 04:30 цагт явуулсан. Энэ бол мөрдөн шалгах ажиллагаа болон хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан ажиллагаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хоёр талдаа камертай өрөөнд мэдүүлгийг авсан. Үүн дээр хууль зөрчсөн юм уу, хууль зөрчөөд хийх ямар ч боломж байхгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00