Dark Light
Нийгэм | 2025-03-18

ХИЛЭНЦ: ТАНЫ ЭРЧ ХҮЧ ОРГИЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Ажил хэргийн нөхцөл байдал таныг ядрааж байгааг мэдэрнэ. Хайр дурлалын харьцаа харин сэргээнэ. Өдрийн турш эрч хүч ихтэй байхын тулд эрүүл мэндээ сайн анхаар. Эрүүл амьдрах дэглэм болон арга хэмжээгээ бүү хойшлуул. Их ажлынхаа хажуугаар зав чөлөө гаргах арга зам олох нь зайлшгүй хэрэгтэй. Таны үзэл бодол өнөөдөр олон хүнд таалагдах бололтой.               
 
Үхэр: Хөдөлмөрч, үнэнч сэтгэлтэй үхрийнхэн өнөөдөр илүү тогтвортой, аюулгүй байдалдаа анхаарал тавих болно. Уламжлалт үзэлтэй хүмүүс тул эртний тансаг байдлыг таашаана. Эргэн тойрондоо сайхан уур амьсгал бүрдүүлэхийг илүү хичээнэ. Гэхдээ ойр дотнын хүмүүстээ итгэхгүй бол хэтэрхий хянах гэсэн оролдлого бий болно. Энэ нь тэднийг залхааж мэднэ.           
 
Ихэр: Гэнэтийн мэдээллийг зөв үнэлбэл ашиг орлого ирнэ. Гэхдээ аль болох олон хүнтэй харилцаанд орохгүйг хичээ. Гэнэтийн саад тотгорыг урьдчилан таахыг хичээ. Бусдын ихэнх санаа бодол таагдашгүй байх нь танд төвөг удна. Зарлага гаргах нь дарамтыг тань нэмэгдүүлэх магадлалтай.             
 
Мэлхий: Тулгарсан асуудлыг хэт эмзгээр хүлээн авах нь танд л хохиролтой байна. Зөн совиндоо итгэ. Амьдралын энгийн зүйлээс ч сайн сайхныг мэдэр. Санаа нийлэх хүнтэй харилцаанд орвол үр өгөөжтэй бөгөөд сэтгэл хангалуун байдал бий болно. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой хүмүүстэй учрах боловч энэ харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Зуурдын учралд сэтгэлээ
бүү чилээ.             
 
Арслан: Гаднын таагүй нөлөө нэмэгдэнэ. Ажлынхаа ихээхэн хугацааг зориулсан зүйлдээ эргэлзэх магадлалтай. Гэхдээ эцсийн зорилгоо мартаж болохгүй. Том зорилготой хүмүүс тууштай байх нь хамгийн чухал. Улс төр болон хууль хүчний байгууллагатай холбоотой дарамт шахалт ирэх магадлалтай. Бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах, хуурамч мэдээлэлд автах зэргээс зайлсхий.               
 
Охин: Жижиг сажиг гомдлуудад хариу бүү өг. Өдөр тутмын өрсөлдөөнд өш хонзон бүү сана. Ямар ч ашиг тус өгөхгүй хов живийг бүү тоо. Өнөөдөр таныг гомдоосон хүнийг уучлах, сэтгэлээ ариусгах, сайн сайхан зүйлийг дотроо бодож тунгаахад сайн өдөр. Биеэ сайн хянаж хувийн хүсэл мөрөөдөлдөө хэт авталгүй, эхэлсэн ажлаа үргэлжлүүл.
 
Жинлүүр: Ажил хэрэгч хандлага болон нөөц бололцоогоо зүй зохистой ашиглах үе. Ажлаа зөв зохион байгуулан, багаар ажиллах нь амжилт авчирна. Зөв харьцаа таны нэр хүндийг өргөж, санхүүг сайжруулна. Өрсөлдөгч нарын явуулгыг даван туулж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх бололтой. Гадаад түнштэй болсноор нөхцөл байдлаа дээшлүүлж чадна.                 
 
Хилэнц: Энэ өдөр таны эрч хүч оргилно. Гэхдээ энэхүү эрч хүчийг зөв зүйлд зарцуул. Бодит үр дүн гаргах шаардлага үүснэ. Зорилгодоо хүрэхийн тулд та их хөдөлмөрлөх шаардлагатай болно. Хамгийн гол нь үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай болгох хэрэгтэй байна. Хэрэгцээтэй мэдээллээ хүлээн авна. Үүний үр дүнд найдвартай хамтарч ажиллах түнштэй болох боломж
гарна.
 
Нум: Шаргуу байдал үр дүн авчирч, цаашдаа ажил хэрэг амжилттай бүтнэ. Эрсдэл гаргахгүйн тулд төлөвлөөгүй зүйлээ хойшлуул. Зарим муу хандлага илрэх бололтой. Ихэнх хүмүүсийг ажлын ачаалал угтана. Сэтгэл санааны тогтворгүй байдал сайн төвлөрөхөд төвөг удна.             
 
Матар: Эрч хүчээ бүрэн ашиглахыг хичээ. Ямар нэгэн шинэ санаа орж ирж, түүнийг гүйцэтгэх боломж олдсон ч эрсдэлтэй ажилд бүү оролц. Бясалгал хийж, залбирал үйлд. Дотоод нөөц бололцоогоо нээн илрүүлж өөрийгөө эхлээд ялах хэрэгтэй. Дотоод мөн чанараа нээж чадвал уулыг эргүүлж усыг урсгах хүчтэй болсон мэт санагдана.                     
 
Хумх: Сурч боловсрох болон ахиц дэвшил гаргахад сайн өдөр. Ажилдаа шинэ технологи арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Хүч хөдөлмөрөө зориулсан ажил тань ашиг орлого авчирна. Хайртай хүнээсээ сайн мэдээ дуулж, эрч хүч авна. Эргэн тойрноо гэрэл гэгээтэй байлгаж чадвал та аз жаргалаар бялхах болно. Энэ сарын хамгийн сэтгэлд хоногших мөч тохионо.
                 
Загас: Хамтран хийж бүтээх ажил төрөл бүтэмжтэй өдөр. Дотнынхоо хүнтэйгээ бүрэн ойлголцож чадна. Олон зүйл танд үгүйлэгдэж байсныг мэдэрнэ. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд таны байр суурь өсөх асуудлыг тодорхойлно. Зөвхөн ажиллахаас гадна өөр хэлхээ холбоог ч байр сууриа бэхжүүлэхэд ашигла. Гаднын нөхцөл байдлаас шалтгаалж өвчин хүрч магадгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00