Dark Light
Нийгэм | 2025-03-18

МЭС ЗАСЛЫН ЭМЧ ЛИУ КИНГ ЛОК ГССҮТ-ТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хонгконг улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, Хүүхдийн гэмтлийн мэс засалч, нурууны мэс засалч эмч Лиу Кинг Лок болон согог засалч, сувилагч Анн Вонг нар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллалаа. 
Энэ хүрээнд тус төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгуур эрхтний төрөлхийн болон олдмол согогийн үзлэг оношилгоо, эмчилгээний арга технологийн талаар эмч нарт сургалт хийсэн юм.
Түүнчлэн ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нартай уулзаж, нурууны төрөлхийн мурийлт, гажиг согогийн эмчилгээнд нэн шаардлагатай зориулалтын ортез протез болон тусгай хэрэгслийг үйлдвэрлэх workshop-ийг хөгжүүлэх асуудлаар ярилцсан байна. 
Тус уулзалтаар ортез протез бэлтгэх нарийн мэргэжилтнийг сургаж бэлтгэх, нурууны мурийлт, хүүхдийн бусад согогийн мэс заслын болон мэс заслын бус эрт үеийн эмчилгээг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. 
Тэрбээр мөн Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны холбогдох хүмүүстэй уулзалт хийж, хүүхдийн гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөсөн байна.
Эх сурвалж | ГССҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02