Dark Light
Нийгэм | 2025-03-18

П.ЭРХЭМБАЯР: БАРИВЧЛАХ САНАЛЫГ ПРОКУРОР ТАТГАЛЗСАН БАЙХАД БАРИВЧИЛСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Фото зургийг | MPA
Цагдаагийн байгууллагаас өчигдөр 22:00 цагийн үед Ноорог.мн сайтын ажлын байран дээр нь нэгжлэг явуулж, компьютерын хард диск болон гар утас зэргийг хураан, долоон ажилтнаас мэдүүлэг авсан талаар өмгөөлөгч П.Эрхэмбаяраас тодрууллаа. 
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын хүрээнд л ажиллагаа явагдах ёстой. Гэтэл нооргийнхны хэлж байгаагаар писиний газар тоглоод байж байтал цагдаа гэнэт орж ирсэн гэдэг мэдээлэл өгч байна. ажлын байранд ажлаа хийгээгүй, писиний газарт байж байна гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан юм уу, яаж мэдэж тэнд очсон бэ гэдэг нь нэг процессын зөрчил. Процессын зөрчлүүдийг харвал нэлээд хэдэн зөрчил гарсан байна. Хоёрдугаарт, одоог хүртэл прокуророос зөвшөөрөл авагдаагүй байгаа юм байна. Одоо хүссэн явж байна. Нэмэгдээд 48 цаг хорино гэдэг саналыг прокурорт хүргүүлсэн юм байна. БЗД-ийн прокурор түүнээс татгалзсан байна. Тэгэхээр сая бид гэрчийн мэдүүлэг өгөх байсан боловч сэжигтнээр мэдүүлэг өгч таарлаа. Сэжигтнээр мэдүүлэг өгнө өө гэдэг нь удахгүй яллагдагчаар татагдах тогтоолыг танилцуулна. Яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа гэр оронд нь үзлэг хийх, цагдан хорих, хувийн баталгаа авах гээд нөгөө таслан сэргийлэх, хүний эрхийг хязгаарлах арга хэмжээ рүүгээ шилждэг. Ийм нөхцөл байдал хуулийн хүрээнд үүссэн байна.  
-19.9.3 гэсэн заалтаар сэжигтнээр татсан гээд байгаа?
-Сая тэрхүү заалтаар мэдүүлэг авсангүй. Тэр бол харьяаллын дагуу сэжигтнээр татагддаг юм биш. Тагнуулын ерөнхий газар болоод өөр субъектүүд татна. Энд гомдол ирэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 буюу худал мэдээлэл тараасан, түүнтэй холбоотой гомдол 204 дугаар гомдол ирсэн. Үүний дагуу бид мэдүүлэг авах шаардлагатай байна гэчхээд шууд сэжигтэн буюу яллагдагчаар татах тогтоол танилцуулах гэж байгаа мэтээр сэжигтний мэдүүлэг авчээ. Гэх мэтээр процессын ажиллагаанууд байна. 
-Үүн дээр ямар хариу арга хэмжээ авах вэ?
-Өмгөөлчид хариу гомдол гаргаад явна. Эрх зөрчигдөх гээд байгаа юм биш. Зөрчигдчихсөн байна. Утсыг нь шууд хураагаад авчихсан.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02