Dark Light
Нийгэм | 2025-03-18

ИРГЭН: АЛДСАН УТАС ОЛЖ ӨГСӨН ЖОЛООЧИД БАЯРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 3 дугаар сарын 14-17-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
 
Талархал: Ч:57 Улаанчулуут-МУИС чиглэлийн 2-084 гарааш дугаартай автобусны жолоочид баярлалаа. Автобусан дотор надаас гадна нь нэг охин бид хоёр утсаа алдахад хаалгаа онгойлгохгүй зогсож байгаад өөрийнхөө утсаар залгаад утсыг маань олж өгсөнд маш их баярлаж, талархал илэрхийлж байна. 
 
Иргэний гомдол: М:3 чиглэлийн 2-131 гарааш дугаартай автобусны жолооч Баянгол зочид буудлаас хүнээ авахгүй явсан. Буянт ухаа-2 буудал дээр зогсоогүй хөдөлгөөнөө удаашруулаад хоосон явж байна. Арга хэмжээ тооцож хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 2-131 гарааш дугаартай автобусны жолооч Д.Э-д торгуулийн арга хэмжээ тооцсон. 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн замын цагдаа: Ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгээд А серийн үнэмлэхээ үзүүлээд зорчиж байхад олон нийтийн дунд мөнгө нэхэж, олны өмнө эвгүй байдалд орлоо. Жолооч өөрөө хамгаалалтын бүсээ зүүгээгүй, утсаар яриад л явж байна. Энэ жолоочийг сургалтад суулгах шаардлагатай, ямар ч мэдэгдэхүүн алга. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-182 гарааш дугаартай автобусны жолооч, гомдол гаргагч эзэнтэй холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Б: Ч:44 чиглэлийн 13-106 гарааш дугаартай автобусны жолооч Нарангийн гол буудал дээрээс хүнээ авахгүй явсан арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 13-106 гарааш дугаартай автобусны жолооч Л.Ор-д торгуулийн арга хэмжээ тооцсон. 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Б: Ч:10 чиглэлийн 25-149 гарааш дугаартай автобус 21:19 цагт, 25-026 автобус 21:31 цагт Баянмонгол хорооллоос хүнээ аваагүй явсан. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 25-058 гарааш дугаартай автобусны жолооч Д.Т-д торгуулийн арга хэмжээ тооцсон. 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Л.Б: Ч:10 чиглэлийн 25-024 гарааш дугаартай автобусны жолооч маш бүдүүлгээр хэл амаар доромжиллоо. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү. 
Шийдвэрлэлт: 25-024 гарааш дугаартай автобусны жолооч С-д торгуулийн арга хэмжээ тооцсон. 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ү: Ч:10 чиглэлийн 25-024 гарааш дугаартай автобусны жолооч Дарь-Эхийн дунд буудлаас хүүхэд суух гэхэд хөдлөөд суулгалгүй явсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Жолооч С-д торгуулийн арга хэмжээ тооцсон. 
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Н: Эмэгтэй жолооч чанга яригчаараа зорчигч нарыг хэл амаар доромжилж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу заавал өгөөрэй. 
Шийдвэрлэлт: 2-189 гарааш дугаартай автобусны жолооч, гомдол гаргагч эзэнтэй холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
 
Иргэний гомдол: Иргэн Э: 3-059 гарааш дугаартай жолооч утсаар яриад байсан тул иргэд шаардлага тавихад тоохгүй байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгөөрэй.
Шийдвэрлэлт: 3-059 гарааш дугаартай автобусны жолооч О-д торгуулийн арга хэмжээ тооцсон. 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ш: Ч:44 чиглэлийн 13-112 гарааш дугаартай автобусны жолооч нь бэлэн мөнгө аваад байна. Арга хэмжээ авч хариу заавал өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн диспетчерт гомдлыг шилжүүлж, эргэж хариу мэдэгдэх хүсэлт илгээсэн. 
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн С: Хүнсний 20 буудлаас суух гэхэд гүйцэт сууж амжаагүй байхад хөдөлж, арагшаа унасан. Нуруу толгой өвдөөд бие тавгүй байна. 
Шийдвэрлэлт: Тухайн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцсон. 
Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00