Фото зургийг | MPA
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар Ноорог.мн-ий асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Хойшлуулшгүй гэх хуулийн гаргалгаа нь цаг нар хамаагүй үйлчилдэг л дээ. Энэ хуулийн зохицуулалт дор хүний эрхийн зөрчил байх вий дээ. Дээрээс нь өмгөөлөгч авах эрхээр хангаж өгөөгүй. Өмгөөлөгчгүйгээр, шөнө оройн цагаар ямар нэгэн байдлаар байцаалт авна гэдэг нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. Энэ их ноцтой асуудал. Үг, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх маань сүүлийн үед ямар нэгэн байдлаар халдагдах болсон. Юм л бол хойд талын хар овоохой гэдэг шиг ямар нэгэн аж ахуй нэгжтэй холбоод ямар нэгэн байдлаар ажил үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд гэрээ байгуулж явдаг. Үүнийг нягталсан уу. Би цагийн өмнө ЦЕГ-ын дарга болон бусад холбогдох хүмүүсээс тодруулга авсан. Прокурорын зөвшөөрөл аваад мэдээлэл хийх юм байна гэж ойлголоо. Хууль зүйн сайдаас мэдээлэл хүссэн. Албан ёсоор хүний дэд хороонд энэ асуудлыг ажлын хэсэг байгуулж ажиллана. Энэ бол зөвхөн нэг асуудал биш. Олон тохиолдол гарлаа.