Dark Light
Нийгэм | 2025-03-18

С.ЦЭНГҮҮН: ХЭН Ч ИТГЭХИЙН АРГАГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР СЭЖИГЛЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Фото зургийг | MPA
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар Ноорог.мн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 
 
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бид эрх чөлөөтэй гэж ярьж байгаа хэр нь хязгаарлагдмал болчхоод байна. Залуучуудын зүрх зоригийг мохоож байна. Дээрээс нь хараат бусаар энгийн үйл ажиллагаа боломжийг нь хүртэл хааж байна. Хэвлэлийн эрх чөлөө байхгүй болж байгааг жил жилийн индексээр харагдаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө манай улсыг дарангуйллын дэглэмд шилжсэн улсуудын тоонд багтаалаа. Үүнээс харахад хууль хэнд үйлчлээд, хэнд үйлчлэхгүй байна вэ гэдгийг хөндөх ёстой. Миний харж байгаагаар маш буруу жишгийг тогтоож байна. Асуудал үүсээд ирэнгүүт ямар нэгэн компанитай холбоод хөөсөрч байгаад 3 хоногийн дараа мартдаг. УИХ-ын гишүүний хувиар албан бичиг явуулаад үнэхээр 19.9-д заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээнд сэжиглэгдэж байгаа гэдэг нь хэн ч итгэхийн аргагүй үндэслэл. Мөрдөн шалгах байгууллагын харьяаллаар ТЕГ ажиллах ёстой юм билээ. Тэндээс шалгаж байгаа юу гэдгээр холбогдох байгууллагаас мэдээлэл авна. Энэ бол маш буруу жишиг. Хэрэв энэ байдал тогтвол дарангуйлал тогтохын хэлбэр. Тиймээс үүний эсрэг хүчтэй тэмцэнэ. 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00