Dark Light
Нийгэм | 2025-03-18

57 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ХАЛААЛТАА ГАР УТСААР УДИРДДАГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн санаачилгаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр халаалтын систем өөрчлөх ажил хийгдлээ. 
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын зуухыг солих ажлыг 2025.03.13 өдөр эхэлж, өнөөдөр/2025.03.18/ ашиглалтад оруулав.  
Хүлээн авах арга хэмжээнд БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацын хэлтсийн дарга А.Чинбат, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Г.Намхайдорж болон Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлага оролцлоо.
Нам даралтын зуухаар халдаг байсан тус цэцэрлэгт Повертүүл ХХК 24 кВт-ын хүчин чадалтай агаарын дулааны насос суурилуулав. 
Гадна агаарын энергийг дулаан болгон ялгаруулдаг тус халаалтын систем нь эрчим хүчний 50-60 хувийн хэмнэлттэй, дулааны тохируулгыг гар утсаар удирддаг юм байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00