Dark Light
Нийгэм | 2025-03-18

"АЛТАН ӨД 2024" ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдаж, дараах бүтээлд оны шилдэг бүтээлийн "АЛТАН ӨД" шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
1. ЯРУУ НАЙРАГ
Д.ГАЛСАНСҮХ "БИТНИК ШҮЛГҮҮД
Сүүлийн шатанд нэр дэвшин өрсөлдсөн:
- Э.Гантулга "ДЭЛИЙН УС"
- А.Сүглэгмаа "НАР ХАМБАН УРУУЛ"
- Т.Амар-Амгалан "ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД"
- А.Түмэнбаяр "ШУВУУНЫ ЗАЛБИРАЛ"
- Г.Хашбаатар "Ойн монологи"
- С.Начин "ЦАГ ХУГАЦААНЫ ХЭЭ"
2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /РОМАН/
С.БАТТУЛГА "ТЭНГЭРТ НУУСАН УУЛС"
Сүүлийн шатанд нэр дэвшин өрсөлдсөн:
- А.Амарсайхан "АРАНЗАЛ ЗӨН"
- С.Батжаргал "ОХИН ХУНТАЙЖ"
3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ/
Т.МАНДИР "ХЯРСНУУД"
Сүүлийн шатанд нэр дэвшин өрсөлдсөн:
- С.Оюун "ТАН РУУ НҮҮЖ ЯВНА"
- Б.Лхагвасүрэн "ХӨХ ДЭГДНИЙ УЛИРАЛ"
- Я.Мөнхжаргал "ГАЗРЫН НҮД"
4. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ
Д.ДАВААСҮРЭН "МИНИЙ ЧИНИЙ БИДНИЙ ГЭР БҮЛ"
Сүүлийн шатанд нэр дэвшин өрсөлдсөн:
- Б.Төрмөнх "БЯЦХАН САЛХИ"
- Г.Ганболд "БОР ЗААНЫ БАЙШИН"
5. БАРИМТАТ УРАН ЗОХИОЛ
Г.БААТАРНУМ "СОНИНЫ ХУУДАСНЫ СОДОН ТҮҮХЭЭС"
Сүүлийн шатанд нэр дэвшин өрсөлдсөн:
- А.Мягмаржав "ЗҮГГҮЙ НАСНЫ ДЭГГҮЙ ТУУЖ"
- Х.Зандраабайдий "БАДМААРСАН ЗУЛ"
6. ОРЧУУЛГЫН ЗОХИОЛ
А.МЯГМАРЖАВ "АННА АХМАТОВА ШҮЛЭГ НАЙРАГЛАЛ"
Сүүлийн шатанд нэр дэвшин өрсөлдсөн:
- П.Номинбилэг "ХАН ГАН ЦАГААН ХООЛТОН"
- О.Анударь "ХАЙР"
- Б.Эгшиглэн "ХҮЛЭЭЛТ"
7. ЖҮЖИГ КИНОНЫ ЗОХИОЛ
Н.УРАНЗАЯА "АРВАН НАЙМ ДАХЬ ХАВРЫН ХАЙР"
Сүүлийн шатанд нэр дэвшин өрсөлдсөн:
- О.Сундуй "АЛТАН УРАГ ӨРШӨӨ"
- Б.Цогнэмэх "ХӨХ ТӨРИЙН БЭРС"
- Н.Мандал "ХААЛГАН ХАДНЫ НУУЦ"
8. СУДЛАЛ, ШҮҮМЖЛЭЛ
Р.ЧҮЛТЭМСҮРЭН "ӨӨРИЙГӨӨ БИЛҮҮДЭХИЙН УЧИР" (Д.Намдаг зохиолчийн намтар, уран бүтээл)
"Алтан өд 2024" шагналтнуудад шагнал гардуулах ёслол 2025 оны гуравдугаар сарын 21-ний 14:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн I байранд болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00