ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр Говь-Алтай аймагт ажиллаж, өөрийн төвөөс тус аймагт ажилласан мэргэжлийн багийн гуравдугаар сарын 16, 17-ны өдрүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, вакцинаторуудад улсын хэмжээний улаанбурханы нөхцөл байдлын танилцуулга хийж, орон нутагт хийгдэж байгаа эмч эмнэлгийн ажилчдын вакцинжуулах болон вакцинжуулалтаас хоцорсон 1390 хүүхдийн судалгааг гаргасан байна. 200 орчим эмнэлгийн ажилчид вакцинд хамрагдаагүйг судалгаа гарган эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар ерэн эмч эмнэлгийн ажилчид вакцинд хамрагдаад байна.
Цаашид вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн вакцинд хамуулах ажлыг эрчимжүүлэх, халдварт өвчний хам шинжийн тандалтыг эрчимжүүлэх, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд сорьц тээвэрлэх вирусийн орчны нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг өглөө. Мөн тус аймагт халдварт өвчинтэй тэмцэх стратеги төлөвлөгөөг цогцоор боловсруулан ажиллах шаардлагатай талаар санал солилцон, стратеги боловсруулахаар боллоо. Цаашид эмч эмнэлгийн ажилчдыг мэргэжил аргазүйн хувьд чадавхжуулах арга хэмжээг авч ажиллахад ХӨСҮТ-ээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтойг ярилцан, ажлын байрны сургалт зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар ахлуулсан баг болон тандалтын мэргэжлийн маргааш Баян-өлгий аймагт ажиллах төлөвлөгөөтэй байна.