Цаг агаарын мэдээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр 08:00-20:00 цагийн хооронд үүлэрхэг байх бол бусад нутгаар багавтар үүлтэй байна. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч үлээнэ.
Агаарын температур:
-Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн,
-Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн,
-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0...+5 градус,
-Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус,
-Бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.