Dark Light
Нийгэм | 2025-03-19

О.СЭРГЭЛЭН: П.БАТЧУЛУУН ЭМЧ ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ, ӨРШӨӨЛ ХҮСЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

Өнөөдөр /2025.03.19/ УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд болон П.Батчулуун эмчийн өмгөөлөгч хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн эмчийн биеийн байдлын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "П.Батчулуун эмчийн эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Түүний зүрхний үйл ажиллагаа 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлгийн үеэр 10 гаруй минут бүрэн зогсож байсан бол шүүхийн шийдвэрийн дараа дахин доголдож, тэлэгч тавиулсан. Эмч ч гэсэн хүн. Эмч хүн өвддөг. П.Батчулуун эмч суурь өвчтэй бөгөөд таван удаа зүрхний стент тавиулсан. Хамгийн сүүлийн хагалгаа нь хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж эхэлсний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард хийгдсэн. Өнөөдөр түүний зүрхний үйл ажиллагаа ердөө 33 хувьтай байна. Энэ хүнд нөхцөлд, хууль шүүхийн маргааныг даван гарах нь бэрх сорилт болж байна" гэж онцоллоо.

Мөн тэрбээр "Эмч нарын зүгээс П.Батчулуун эмчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Тэр журмын дагуу л үйл ажиллагаа явуулсан. Тиймээс бид П.Батчулуун эмчид өршөөл үзүүлэхийг хүсэж байна" гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00