Dark Light
Нийгэм | 2025-03-19

Б.БАТБААТАР: БААВГАЙ ҮХЭР БАРЬСНЫГ ДУУЛААД ДУУ ЧИМЭЭ ГАРГАЖ ХӨӨСӨН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Баруун шинэстэй хэмээх газарт нутагладаг малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол энэ сарын 5-ны өдөр гарчээ.

Энэ талаар Ерөө сумын багийн 1-р багийн Засаг дарга Б.Батбаатар: Уулнаас баавгай бууж айлын үхэр барьсан хэрэг гарсан. Долоо хоног орчмын өмнө байх. Баавгай уулнаас бууж ирэх ховор байдаг. Өмнө нь 2019 онд ийм тохиолдол манай суманд болж байлаа. Тухайн иргэний зүгээс бидэнд баавгай бууж ирсэн талаар мэдэгдмэгц бид шуурхай хариу арга хэмжээ авсан. Баавгай дархан цаазтай амьтан учир алж, устгах хориотой байдаг. Буугаар хий буудаж, чимээ гарган баавгайг хөөх ажиллагаа явуулсан. Мөн хүүхдүүдийг сумын төв рүү татаж, сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Нарийн заавар зөвлөгөө өгсөн. Малчдад анхаарал сэрэмжээ сайжруулах талаар хэлж ярьсан. Хүүхдээ малд ганцааранг нь явуулахгүй байх, харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, машин, мотоциклээ асаахад бэлэн байлгахыг сануулсан.  Яагаад уулнаасаа бууж ирсэн талаар нарийн мэдээлэл алга.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00