УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүд “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан ажиллаж байна. Энэ хуулийн төсөл болон МҮБХ-ны Орон нутгийн салбар нэгжүүдэд тулгамдсан асуудлуудаар аймаг, сумын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын АНХДУГААР чуулган 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болно.
Иймд аймаг, сумдын Үндэсний бөхийн холбоодын удирдлагууд идэвхтэй оролцохыг Монголын үндэсний бөхийн холбооноос уриаллаа.