Dark Light
Нийгэм | 2025-03-19

ОНГОЦ ОДТОЙ, ШАР ХУЛГАНА ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 21 2025.03.20 / ПҮРЭВ ГАРАГ 
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР 
Үс засуулбал: Өвчин ирнэ 
Наран ургах, шингэх: 06:55-19:04 
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Үл тохирох
Суудал: Ус 
Аргын тооллын гуравдугаар сарын 20, Бархасбадь гараг. Билгийн тооллын 21, Онгоц одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 06:55 цагт мандан, 19:04 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хаврын хагас дунд болох өдөр (16ц 52м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00