2025 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сайхан дурсамж сэргэнэ. Цаг хугацааг буцааж байранд нь тавих хүсэл төрнө. Тохиолдсон бэршээлээ ойр дотно хүндээ илэн далангүй хуваалц. Яг одоо төрсөн мэдрэмжийг үгээр илэрхийлэх амаргүй байна. Харин уран бүтээлч хүмүүст сайн нөлөө ирнэ. Дуусгаж чадаагүй хэцүү байсан бүтээлээ амжилттай болгосноор олны анхаарлын төвд байх болно.
Үхэр: Та ая тухтай байдлыг эрэлхийлэх бөгөөд цагийг аль болох зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх болно. Өмнөх ажлаа хойшлуулалгүй хурдан хийх нь танд амарч, дутуу зүйлээ нөхөх цагийг өгөх болно. Өөртөө хийж бүтээсэн зүйлдээ талархаж баярлах боломж өг. Өрсөлдөгчийнхөө зөвлөгөөг сонсох хэрэггүй.
Ихэр: Шинэ нээлт хийх үед шийдвэрээ хамгаалах хэрэг гарна. Өнөөдөр хэн нэгний нууцад санаандгүй нэвтэрч магадгүй тул ухаалаг байдлаар асуудалд хандаарай. Зарим зүйлийг мэдсэн ч анзаараагүй дүр үзүүл. Та хэт өөртөө эрдвэл ажил дээр таагүй уур амьсгал хүлээж байна. Удирдах ажил хийдэг бол эргэн тойрондоо байгаа буруу хандлагад өөрчлөлт оруулах үйлдэл хий.
Мэлхий: Урьдын дурсамж сэргэнэ. Хосуудын дунд таагүй харьцаа бий болно. Та зөв хандлагатай байвал энэ байдал аажмаар зөөлөрч ирнэ. Сэтгэл зүйн хүчирхэг байдал аяндаа тааламжтай байдалд хүргэнэ. Өмнө нь эрхэлж байсан ажлаас нэмэлт орлого олно. Ажил хэргийн хэлэлцээрт үл ойлголцлоос үүдэлтэй таарамжгүй уур амьсгал үүснэ. Амласан зүйлээ биелүүлэх нь таны нэр төрийг аварна.
Арслан: Энэ өдөр таны өмнө шинэ боломж бололцоо нээгдэж байна. Уйгагүй хүчин чармайлтын үр дүн гарч эхэлнэ. Мөн сайн төлөвлөгөө амжилтад хүргэнэ. Итгэл төрүүлсэн уулзалт зарим боломжийг нээнэ. Гэхдээ бусдад хэт найдахаас илүү өөрийнхөө зөн совин, дотоод сэтгэлийг чагнаарай. Зарим үед таны оюун бодол алдаа гаргаж мэднэ.
Охин: Ажлын бүтээмж нэмэгдэж, сайн үр дүн авна. Хэрвээ өөртөө итгэлтэй байгаа бол шинэ санаагаа хэрэгжүүл. Гэхдээ одоогийн боломжоо бодитоор үнэл. Аз сорих дургүй охиныхон элдэв адал явдалд татагдахгүй бололтой. Амьдралын бодит дүрийг та өөрөө олж харж чадна.
Жинлүүр: Энэ цаг үед эргэн тойрондоо итгэлтэй хүмүүсийг байлгах хэрэгтэй. Харилцааны таагүй асуудал тулгарсан үед ч өөдрөг, сэтгэл хангалуун харагдахыг хичээ. Хэн нэгнээс санамсаргүй дайралт ирнэ. Та цаг алдалгүй хариу цохилт өг. Зөв төлөвлөгөө хэрэг болж магадгүй. Найз нөхдийн харилцааны бат бөхийг шалгасан үйл явдал болно. Зарим нөхөд итгэл алдаж, урам хугална.
Хилэнц: Од эрхэс зарим таагүй нөлөөг идэвхжүүлэх болно. Ажил хэргийн асуудал дээр туршлагатай хүнээс зөвлөгөө ав. Харин хэн нэгээс хамааралтай болох буруу үйлдэл бүү хий. Мөн хэт ажилдаа улайрах хэрэггүй. Ажил хэргийн ачаалал гэр бүлийн харилцааг хөндийрүүлж магадгүй. Иймд аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалж сур. Хайртай хүндээ зөв ойлгуулахыг хичээ.
Нум: Дотоод нөөц бололцоогоо нээх өдөр болно. Бодит амьдрал дээрх өөрийн үнэлэмжийг тодорхойлохыг эрмэлзэнэ. Энэ нь танд сайхан боломж авч ирнэ. Эрсдэлийг зөв тооцоолохын тулд мэргэжлийн хүний хийсэн судалгааг авч үзээрэй. Өнөөдөр судалгаа сайтай хүмүүс бага зэрэг азаа үзэхэд буруудахгүй байх.
Матар: Тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Бат бэх тогтвортой хандлага өнөөдрийн хамгийн сайн үр дүнг бий болгоно. Таны удирдах ур чадвар өндөр байлаа ч ая эвийг нь олоход нэлээд хүч гаргах хэрэгтэй байх. Илүү хичээж байж та амжилттай үр дүнд хүрнэ. Учраа олохгүй байгаа хэн нэгэнд түрүүлж өөрийн бодлыг санал болго. Таны буулт хийх ур чадвар ч өнөөдөр хэрэг болно.
Хумх: Амьдралдаа бий болсон зарим зүйлийг цаашдаа хэрэгтэй эсэхэд дүгнэлт хий. Оновчтой чиглэл сонгон авч эрч хүчээ төвлөрүүлбэл амжилтад хүрнэ. Жижиг сажиг асуудлыг хойш тавилгүй шийдвэрлэ. Гэр бүлд баяр баясал ирнэ. Дотно харилцаанд тааламжтай байна. Залуу хумхууд энэ өдөр дурламтгай байна.
Загас: Од эрхсийн тохиол өөрийн зөн билгийг сайн мэдрэхийг зөвлөж байна. Бусдын сайхан үгэнд хууртах магадлал их байна. Хөрөнгө оруулалтын чухал шийдвэр гаргах бол олон талт мэдээллийг судал. Ажил хэргийн төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөж болзошгүй. Хосуудын харилцаанд хөндий байдал мэдрэгдвэл, үл ойлголцол үүсгэхгүй байхыг хичээ.